|
Бизнесийн гараагаа эхлэх явцад татан оролцуулвал зохистой хүмүүсийн нэг бол
хуулийн зөвлөх, нягтлан бодогчоос гадна даатгалын мэргэжлийн хүн байх ёстой.
Даатгалтай холбоотой бүх асуудлыг хариуцаж ажиллах нэг хүн байх нь
ихээхэн тус нэмэртэй байж болох юм. Жижиг бизнесийн хэрэгцээг бодолцож
боловсруулсан, даатгалтай холбоотой тэдний асуудлын ихэнхийг нь нэг
багцад хамруулсан даатгалын төрлүүд байдаг.
|
|
Цааш ...
|
|
“Номин Даатгал” ХХК нь 2001 онд Номин Холдинг Компанийн дэргэд
байгуулагдсан. Улаанбаатар хотод “Номин Даатгал” ХХК-ийн төв компани
болон нэг салбар улсын хэмжээнд 12 аймаг хотод салбар компаниуд бүх
төрлийн даатгалын үйл ажиллагаа эрхлэн явуулж байна. “Номин
Даатгал” ХХК нь эд хөрөнгө, хариуцлага, амь нас, эрүүл мэнд, ашиг
сонирхолын даатгал зэрэг бүх төрлийн даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг
Монгол улсын тэргүүлэх даатгалын компаниудын нэг юм. Мэргэжлийн өндөр
ур чадвар бүхий боловсон хүчинтэй баг ажиллаж байна. Тус компани нийт
40 гаpуй үндсэн ажилтантай, нийт 100 гаруй даатгалын төлөөлөгч
ажилладаг. Компанийн удирдлага ажилтнуудынхаа мэдлэг, мэргэжил,
боловсролд өндөр анхаарал тавьж, ажилладаг бөгөөд мэргэжилтнүүд төрөл
бүрийн сургалтанд байнга хамрагддаг.
- 2003-2005 онуудад жил дараалан
Амьдралын болон амьдралын бус даатгалын чиглэлээр Олон улсын даатгалын
зах зээл дээр нэр хүндтэй томоохон компаниудад 28-32 жилийн ажлын
туршлагатай мэргэжилтнүүдийг Герман, Голланд улсаас 3 мэргэжилтэнг урьж
хамтран ажиллаж мөн богино хэмжээний сургалт зохион байгуулсан.
- Мэргэжилтнүүд Канадын мэргэжилтний актуар, амьдралын даатгалын сургалт дүүргэсэн.
|
|
Цааш ...
|
|
|