“НОМИН ТАВ ТРЕЙД” ХХК болон “АРИГ БАНК”- ийн үнэнч харилцагч танд зориулсан лояалти үйлчилгээг цогцоор нь авах боломжтой “НОМИН БИЗНЕС КАРТ”-ыг танилцуулж байна
Энэхүү карт нь харилцагч Таны бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаанд бодит дэмжлэг болох ХӨНГӨЛӨЛТ, УРАМШУУЛАЛ, ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ-г түрүүлж авах эрхийг багтаасан цагийг тань хэмнэх, байгаль орчинд ээлтэй шийдэл бүхий орчин үеийн төлбөрийн дэвшилтэт хэрэгсэл юм.
Номин бизнес карт нь 3 төрлийн халаастай ба халаас тус бүр өөр өөрийн гэсэн онцлогтой
1.Бэлтгэн нийлүүлэгчийн халаас: Энэхүү халаас нь зөвхөн “Номин Тав Трейд ХХК”-ийн харилцагч буюу бэлтгэн нийлүүлэгч нарт зориулагдсан бөгөөд уг картанд харилцагчийн тооцоо нийлсэн дүнгийн 1% картын дансанд автоматаар бонус хэлбэрээр шилжин орно. Тухайн бонусыг Номин-ийн бүх салбар сүлжээ дэлгүүрээс худалдан авалт хийхдээ ашиглах бөгөөд бизнес бонусаа ашиглан ширхэг барааг ч бөөний үнээр авах боломжтой.
2.Бизнес гишүүнчлэлийн халаас: Энэхүү халаас нь зөвхөн УБИ АХ салбар дээр үйлчлэх бөгөөд улирал тутамд худалдан авалт хийсэн нийт дүнгийн 2%-ийг дараагийн улирлын эхний өдөр гишүүнчлэлийн дансанд бонус хэлбэрээр буцаан олгож бонус оноог 100% зарцуулах боломжтой байна. Жилийн суурь хураамж 99'999₮ (Халаас нь зөвхөн суурь хураамж төлсний дараа идэвхжих бөгөөд байгууллага болон хувь хүмүүс ашиглах боломжтой)
3.Бизнес бонус халаас: Энэ нь бэлтгэн нийлүүлэгчийн болон бизнес гишүүнчлэлийн халаасаар хийгдсэн нийт худалдан авалтын дүнгээс хамааран 1-10% хүртэлх хувийг бонус хэлбэрээр авах боломжтой. Бонусыг Номин-ийн бүх салбар сүлжээ дэлгүүрээр худалдан авалт хийхдээ ашиглаж болно (Суурь хураамжийг төлсний дараа халаас идэвхжих бөгөөд бүтээгдэхүүн үндсэн үнийн дүнгээр бодогдоно) Жилийн суурь хураамж 99'999₮. Та гишүүнчлэл болон бонус халаасыг идэвхжүүлхийн тулд Номин-ийн харилцдаг менежерээс код аван суурь хураамжийг кассанд тушаана.
Халаас идэвхжүүлэх заавар:
1.Бэлтгэн нийлүүлэгчийн халаасыг идэвхжүүлэхийн тулд Номин бизнес картын эзэмшигчээ баталгаажуулсан байх шаардлагатай. Эзэмшигчийг 2 төрлөөр баталгаажуулах боломжтой. 1-Вендор системээр 2- Картын төв дээр биеэр ирж баталгаажуулан карт ашиглах эрх үүснэ.
2.Бизнес гишүүнчлэлийн халаасыг идэвхжүүлэхийн тулд харилцдаг менежерээс код аван кассанд суурь хураамжаа төлснөөр идэвхэжнэ.
3.Бизнес бонус халаасыг идэвхжүүлэхийн тулд харилцдаг менежерээс код аван кассанд суурь хураамжаа төлснөөр тухайн халаас идэвхэжнэ. Бизнес гишүүнчлэл болон Бизнес бонус халаасыг энгийн байгууллага болон хувь хүн идэвхжүүлэх боломжтой. (Бэлтгэн нийлүүлэгчийн халаас зөвхөн манайхтай хамтран ажилладаг байгууллага болон хувь хүн байх шаардлагатай)
Хэрхэн бизнес картын хэрэглэгч болох вэ?
Биет карт захиалах /Ариг банкны кредит эсвэл дебит эрхтэй картын төрлөөс сонгоно/:
-Вендор системийн үндсэн нүүр хуудсанд байрлах Номин Бизнес Картын зураг бүхий баннер дээр даран "Карт захиалах" цонх гарч ирнэ.
-Тухайн хэсэгт байгууллагын болон Номин Бизнес Карт-ыг эзэмших итгэмжлэгдсэн ажилтны мэдээллийг оруулна. /Карт эзэмшигчийн мэдээллийг нэгэнт хадгалсан тохиолдолд засагдах боломжгүйг анхаарна уу/
-Амжилттай хадгалсны дараа таны итгэмжлэгдсэн ажилтны бүртгэлтэй гар утасны дугаарт 132888 тусгай дугаараас Бизнес картын дугаар болон ашиглах пин код мессэжээр хүлээн авна.
-Ариг банкны кредит эсвэл дебит эрхтэй картын төрлөөс сонгон хүсэлтээ илгээх цонх гарч ирэн шаардлагатай мэдээллийг бөглөн илгээнэ.
Биет бус цахимаар ашиглах:
-Вендор системийн үндсэн нүүр хуудсанд байрлах Номин Бизнес Картын зураг бүхий баннер дээр даран "Карт захиалах" цонх гарч ирнэ.
-Тухайн хэсэгт байгууллагын болон Номин Бизнес Карт-ыг эзэмших итгэмжлэгдсэн ажилтны мэдээллийг оруулна. /Карт эзэмшигчийн мэдээллийг нэгэнт хадгалсан тохиолдолд засагдах боломжгүйг анхаарна уу/
-Амжилттай хадгалсны дараа таны итгэмжлэгдсэн ажилтны бүртгэлтэй гар утасны дугаарт 132888 тусгай дугаараас Бизнес картын дугаар болон ашиглах пин код мессэжээр хүлээн авна.
Цахимаар ашиглах заавар:
Номин бизнес картыг хэрхэн enomin аппликэйшнтэй холбох вэ?
-Харилцагч та E-nomin аппликэйшн татан нэвтрэх хэсэгт мессэжээр ирсэн Номин бизнес картын 92-р эхэлсэн картын дугаар болон 4 оронтой пин кодыг оруулан нэвтрэн орно.
-Нэвтэрч орсны дараа та гүйлгээний хуулга, бонусын үлдэгдлээ бүрэн хянах боломжтой.
Хэрхэн аппликэйшн ашиглан худалдан авалт хийх вэ?
-Харилцагч та кассан дээр харагдах QR кодыг Enomin аппликэйшний QR code хэсгээр уншуулах, эсвэл зүүн дээд буланд байрлах миний QR кодыг ашиглан хялбараар бонусаа зарцуулах боломжтой. Та апп ашиглан худалдан авалт хийснээр пин кодын нууцлалаа хадгалах бүрэн боломжтой.
Бизнес бонус онооны хувь өсөх интервал:
Бизнес картын хувь | Доод дүн | Дээд дүн |
1% | - | 2.999.999₮ |
2% | 3.000.000₮ | 5.999.999₮ |
3% | 6.000.000₮ | 9.999.999₮ |
4% | 10.000.000₮ | 29.999.999₮ |
5% | 30.000.000₮ | 59.999.999₮ |
6% | 60.000.000₮ | 119.999.999₮ |
7% | 120.000.000₮ | 179.999.999₮ |
8% | 180.000.000₮ | 269.999.999₮ |
9% | 270.000.000₮ | 404.999.999₮ |
10% | 405.000.000₮ | 405.000.000₮-с дээш |
Харилцагч та https://vendor.nomin.mn/login сайтаар нэвтрэн бизнес картын эзэмшигч нэмэх хүсэлтээ илгээнэ үү.
Enomin аппликейшн татах линк:
IOS: https://tinyurl.com/57abzch8
Android: https://tinyurl.com/mrkw4pnr
Лавлах төвтэй холбогдох бол 1800-2888 утсанд хандана уу.
Номин бизнес картын харилцагч танд баярлалаа.